Мэдээ, мэдээлэл
ХБНГУ-ын Хүнсний ногоо тариалдаг Шерцерийн аж ахуй
2022.05.17
Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь ХБНГУ болон Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт туршлага солилцох, мэдлэг дамжуулахад хамтран ажилласаар ирсэн.Төслийн 4-р үе шатанд ч мөн адил үргэжлүүлэн туршлага, мэдлэг дамжуулан ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд төслийн зүгээс ХБНГУ-ын хүнсний ногооны үйлдвэрлэл, тэр дундаа орчин үеийн хүлэмжийн аж ахуй, технологийн талаар мэдээлэл өгөх зорилгоор ХБНГУ-ын Нюрнбергт байрлах дунд хэмжээний гэр бүлийн бизнес болох хүнсний ногоо тариалдаг Шерцерийн аж ахуйд зочилож, сонирхолтой видеог бэлтгэн орчуулж, дуу орууллаа.
Read more … ХБНГУ-ын Хүнсний ногоо тариалдаг Шерцерийн аж ахуй
“Газар тариалангийн үйлдвэрлэлд ХААЗД нэвтрүүлэх нь”
2022.05.03
Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж байгаа өнөө үед тэдгээрийн хоол хүнсний хангамж, хэрэгцээг шийдвэрлэх хамгийн чухал салбар бол хөдөө аж ахуйн салбар болоод байгаа бөгөөд дэлхийн ихэнхи орон газар тариалангийн үйлдвэрлэлээр энэхүү асуудлыг шийдэж байна. Харин газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн буюу ургацын чанар тоо хэмжээг нэмэгдүүлэхэд Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД) чухал үүрэг гүйцэтгэж байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн зэрэгцээ тариаланчид болон үйлдвэрлэл эрхлэгчдийн эрүүл мэндийг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах зорилгоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохистой дадал
нэвтрүүлэх зөвлөмж заавруудыг гарган гишүүн орнуудад хүргүүлсэн.
Read more … “Газар тариалангийн үйлдвэрлэлд ХААЗД нэвтрүүлэх нь”
“Хүнсний хангамж, аюулгүй байдал – газар тариалан” үндэсний чуулган
2022.04.15
Цар тахал, ОХУ, Украйн улсын хоорондын зөрчилдөөн зэрэг олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт хомсдож, үнэ огцом өссөн нь Монгол орны хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдалд аюул учруулж байна. Ургамлын гаралтай олон нэр төрлийн бүтээгдэхүүний хувьд импортоос хамааралтай хэвээр буй нь мөн үүнд нөлөөлж байна. Монгол улсын засгийн газар, нийт тариаланчид үр тариа, хүнсний ногоо, ургамлын тосны хэрэгцээг дотоодоос хангах, нөгөө талаар үйлдвэрлэлийн зардал эрс өссөн өнөөгийн нөхцөлд ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үнийг хэрэглэгчдэд хэт их дарамт учруулахгүй түвшинд тогтоох амаргүй сорилттой тулгараад байна.
Read more … “Хүнсний хангамж, аюулгүй байдал – газар тариалан” үндэсний чуулган
“Газар тариалангийн эрсдэлийн үнэлгээ, эрсдэлээс хамгаалах арга замууд” сэдэвт цахим зөвлөгөөн
2021.12.16
“Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэлд эрсдэлийн менежментийг сайжруулах чиглэлээр төрөл бүрийн судалгаа, зөвлөмж боловсруулж, сургалт, мэдээлэл, сурталчилгааны арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирлээ. Үүний үргэлжлэл болгон 2021 оны 12-р сарын 16-нд “Газар тариалангийн эрсдэлийн үнэлгээ, эрсдэлээс хамгаалах арга замууд” сэдэвт зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Зөвлөгөөнд ХХААХҮЯ, ХААИС, МХЕГ, ТХАА төсөл болон ХБНГУ-ын Шилжилтийн эдийн засагтай орнуудын хөдөө аж ахуйн хөгжлийн хүрээлэнгийн судлаач, мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг газар тариалангийн технологи, инноваци” сэдэвт онол-үйлдвэрлэлийн бага хурал
2021.11.30
ХАА-н салбарт явагдаж буй цахим шилжилтийн үр дүнд аж ахуйн удирдлага, зохион байгуулалт сайжирч, автоматжилтын ба нарийвчлалын түвшин дээшлэх зэрэг олон давуу талууд нэвтэрчээ. Цахим технологийн хэрэглээ нь түүнчлэн газар тариалангийн үйлдвэрлэлд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шинэ боломжуудыг бий болгож байна.
Эдгээр боломжуудыг бүрэн дүүрэн ашиглахтай холбогдсон технологи, эдийн засаг, бодлогын асуудлуудыг салбарын нийт оролцогч талуудад танилцуулах, хэлэлцүүлэх зорилгоор “ТХАА” төсөл, ХХААХҮЯ, ХААИС хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг газар тариалангийн технологи, инноваци” сэдэвт онол-үйлдвэрлэлийн бага хурлыг зохион байгууллаа.