Үйл ажиллагаа

2018

Tuesday, 11.12.2018

“Тогтвортой газар тариалан” зөвлөгөөн зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийг ханган тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, сэлгээний таримлын нэр төрлийг олшруулах, тариалалтад таримлын сэлгээг хэвшүүлэх, улмаар эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг олон үйл ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ-наас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Тогтвортой газар тариалан-2018” зөвлөгөөнийг “Газар тариалан-эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн хангамж” дэд сэдвийн дор Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Read more …

Monday, 24.09.2018

Таримал ургамлын үрийн чанарын менежмент

Монгол орны газар тариалангийн салбарын амин чухал нэг сэдэв бол чанартай үрийн үйлдвэрлэл, хангамж, хадгалалтын тухай бөгөөд үүнийг шийдвэрлэхэд хууль эрхзүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгох, санхүүжилт, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, боловсон хүчин, мэргэжилтнүүдийг чадавхижуулах зэрэг цогц үйл ажиллагааг шат дараатайгаар төлөвлөж, хэрэгжүүлэх шаардлагатай. Тус төслийн нэгдүгээр үндсэн чиглэлийн хүрээнд “Таримал ургамлын үрийн чанарын менежмент” сэдвийн дор германы хөдөө аж ахуйн зөвлөх Др. Гюнтер Мюллерийг 9 дүгээр сарын 25-28-ны хооронд Монгол улсад урьж ажиллууллаа.

Read more …

Sunday, 22.07.2018

"Таримал ургамлын үр үржүүлгийн талбайн хянан баталгаа” сэдэвт сургалт зохион байгууллаа

Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын хувьд таримал ургамлын ургалтын хугацаа богино, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, хэт халалт, эрт цочир хүйтрэлт зэргийн давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаагаас газар тариаланг үр ашигтай эрхлэхэд хүндрэл учирдаг. Монгол улс 2018 оны хавар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс улаанбуудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал 36.6 мянган га-д, эмийн ургамал 947 га-д, жимс, жимсгэнэ 386 га-д тус тус тариалсан байна. Тариалалтад нийт 60 мянган тонн буудайн үр шаардагдах тооцоо гарснаас 50.8 мянган тонн үрийг дотоодоосоо бүрдүүлсэн.

Read more …

Sunday, 27.05.2018

“ХАА-н машин, техникийн түрээсийн үйлчилгээ” сэдэвт семинар зохион байгууллаа

ХХААХҮЯ-наас ХАА-н орчин үеийн, дэвшилтэт техник, технологийн шинэчлэл хийх, улмаар газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч шат дараатайгаарүйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна. Орчин үеийн өндөр хүчин чадалтай ХАА-н техникүүд үнэтэйгээс гадна бага, дунд тариалангийн ААН-үүдийн хувьд түүнийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй, эдийн засгийн хувьд үргүй зардал гаргах эрсдэлтэй. Тиймээс монголын үр тариа, төмс, хүнсний ногооны тариаланчид дундаа ХАА-н машин, техник ашиглах, техникийн түрээсийн үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага тулгардаг билээ.

Read more …

Wednesday, 09.05.2018

“Үндэсний хэмжээний хөрсний лабораториудын арга, аргачлалын нэгдмэл байдал” сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдлаа

2016 онд шинэчлэн батлагдсан Тариалангийн тухай хуульд тариалангийн газрын хөрсийг хамгаалах, сайжруулах чиглэлээр тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, тариалангийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага, итгэмжлэл бүхий лабораториудын хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тэдгээрийн хоорондын харилцааг нарийвчлан зааж өгсөн. Тухайлбал, иргэн, аж ахуйн нэгж тариалангийн талбайг хаших, ойн зурвас байгуулах, сүрлэн хучлага тогтоох, сэлгээнд буурцагт ургамал тариалах, эрдэс, органик бордоо, ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, төлөвшүүлэх, талбайн түүхэнд хөрс хамгааллын арга хэмжээг тусгах, хөрсний шинжилгээг таван жил тутам хийлгэхээр хуульчилсан.

Read more …

Tuesday, 17.04.2018

Төрийн албан хаагчид, агрономчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа

Орчин үеийн газар тариалангийн үйлдвэрлэлийг амжилттай эрхлэхэд тариаланчдын агротехникийн болон ХАА-н зах зээлийн талаарх мэдлэг, ур чадвар чухал нөлөөтэй. Төрийн зөвлөх үйлчилгээг тариаланчид, орон нутгийн иргэд, ногоочдод хүргэх хүмүүс нь аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын агрономчид, сум, дүүргийн газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд билээ. Тэднийг шинэ мэдээ, мэдээллээр хангах ажлыг ХХААХҮЯ-наас тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд 2018 онд хоёр үе шаттай сургалтыг зохион байгууллаа.

Read more …

Sunday, 15.04.2018

Ургамал хамгааллын зохистой дадлын мэргэшүүлэх сургалтын концепц боловсруулж байна

Тус төслийн нэгдүгээр үе шатнаас буюу 2013 оноос монголын тариаланчид, орон нутгийн агрономчид, мэргэжилтнүүдэд зориулан холбогдох сэдвээр мэргэжлийн сургалт семинаруудыг тогтмол зохион байгуулж байна. Эдгээрийн нэг нь ургамал хамгааллын сэдэв бөгөөд өнгөрсөн онд Дархан-Уул, Хэнтий аймгуудад зохион байгуулсан онол, дадлага хосолсон “Рапс, буудайн талбай дахь ургамал хамгаалал” сургалтын үеэр оролцогчдын зүгээс тухайн сэдвээр зөвлөгөө авах, сургалтад хамрагдах хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага их байгааг илэрхийлсэн болно.

Read more …

“Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал” үндэсний форум зохион байгуулагдлаа

ХХААХҮЯ, МХЕГ, НҮБ-ын ХХААБ, Швейцарын хөгжлийн агентлаг, ХААИС хамтран Улаанбаатар хотноо 2018 оны 4 дүгээр сарын 16-17-нд “Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал” үндэсний форумыг зохион байгууллаа. Тус форумын зорилго нь таримал ургамал, түүнээс гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, улмаар тэдгээрийголон улсын зарчим, чиг хандлагад нийцүүлэн шийдвэрлэх арга замуудыг тодорхойлоход оршиж байлаа.

Read more …

Sunday, 14.01.2018

ХХААХҮ-ийн сайд Б. Батзоригоор ахлуулсан төлөөлөгчид “Олон улсын ногоон долоо хоног”, “Хүнс, хөдөө аж ахуйн нэгдсэн форум”-д оролцоод ирлээ

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс 2018 оны 1 сарын 14-21 хооронд ХБНГУ-д танилцах аялал зохион байгууллаа. Энэхүү танилцах аялал нь “Олон улсын ногоон долоо хоног”, “Хүнс, хөдөө аж ахуйн нэгдсэн форум 2018”-ын үеэр зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо. Берлин хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Олон улсын ногоон долоо хоног” нь дэлхийн хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамгийн томоохонд тооцогддог үзэсгэлэн яармаг юм. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт 66 орны 1.600 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнийг суртачилан оролцлоо.

Read more …