Зургийн цомог
Фото зургийн галерей сонгох 2015 :
Сонголт хийх үү:
Хайлбронн хотын төмсний талбайн өдөрлөгт оролцлоо 2015 оны 7 сар
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн үйл ажиллагааны нэг чиглэл нь германы төмсний сортуудыг монгол орны нөхцөлд турших, судлах, нутагшуулах билээ. Энэ хүрээнд германы богино хугацааны мэргэжилтэн Марк Митчке манай улсад 3 удаа ажиллаж, зөвлөгөө өгч, танхимын болон талбайн сургалтыг зохион байгуулсан. Түүний урилгаар Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Мандал сумын төмсний тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд ХБНГУ-ын Хайлбронн хотод 2015.07.12-19-ны хооронд зочилж, туршлага судлаад ирлээ.
