Хөдөө аж ахуйн даатгалын бодлого, тогтолцооны шинэчлэл" хэлэлцүүлэг

Хөдөө аж ахуйн салбарт учирч буй эрсдэл, түүнийг бууруулах арга зам, мөн салбарын даатгалын өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх бодлого тодорхойлох, эрх зүйн орчинг сайжруулах, талуудын оролцоог идэвхижүүлэх, хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилго бүхий "Хөдөө аж ахуйн даатгалын бодлого, тогтолцооны шинэчлэл" хэлэлцүүлэг 2016 оны 12-р сарын 20-ны өдөр ХХААХҮЯамны хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Тус хэлэлцүүлгийг ХХААХҮЯ, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй төсөл”, Хөдөө аж ахуйн инновацийн нэгдэл, ХААИС-ийн Инноваци, бизнес хөгжлийн төв болон “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун үг хэлж, “Газар тариалангийн салбарт учирч буй эрсдэлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого, өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан бол  “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Андеррайтер Д.Мөнхбилэг “Улаан буудайн даатгалын бүтээгдэхүүн, түүний хэрэгжилт", “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Бизнес хөгжил, төслийн газрын дарга Б.Батбаяр "Газар тариалангийн даатгалын бодлогын олон улсын хандлага", XXAAXYЯ-ны МААБХЗГ-н ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун “Мал аж ахуйн салбарт учирч буй эрсдэлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого, өнөөгийн байдал”, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Андеррайтингийн газрын  дарга Т.Оюунбат “Малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүн, түүний хэрэгжилт” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү хэлэлцүүлэгт дээрх байгууллагуудаас гадна Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хан-Уул дүүргийн ЗДТГазар, даатгалын болон газар тариалангийн компаниудын төлөөлөл, ТББ-уудын төлөөлөл оролцлоо.
Дээрх хэлэлцүүлгийн үр дүнд хөдөө аж ахуйн салбарт учирч буй эрсдлийг бууруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, хууль эрхзүйн бичиг баримт, үйл ажиллагаанд анхаарах асуудлууд, шийдвэрлэх арга замыг зөвлөмж хэлбэрээр боловсруулж, шийдвэр гаргах болон хэрэгжүүлэх түвшинд хүргүүлэхээр боллоо.

Text: Gombojav Tsermed

Go back