Зургийн цомог

Төмсний үйлдвэрлэлийн чиглэлээр зөвлөх мэргэжилтэн ажиллaa

Монгол улсад ажиллах хугацаандаа ноён Мичке нь Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны гишүүд, Элит-Үр ХХК болон бусад төмс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзаж, зөвлөгөө өгч, өнгөрсөн жил зохион байгуулсан “Тогтвортой төмсний үйлдвэрлэл” сэдэвт сургалт семинарын үеэр олж авсан мэдлэгээ хэрхэн практикт нэвтрүүлж байгаа талаар харилцан санал солилцлоо.