Зургийн цомог

Танилцах аялал, 2014 оны 1 сар

Хоёр дахь удаагийн танилцах аяллыг 2014 оны 1 дүгээр сард жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ногоон 7 хоног” үзэсгэлэн яармаг, Олон улсын хүнс, хөдөө аж ахуйн чуулганы ажиллагаатай уялдуулан зохион байгуулсан юм. Монгол Улсын ҮХАА-н дэд сайд, ноён Ц.Туваанаар ахлуулсан төлөөлөгчид чуулганд оролцохын зэрэгцээ үзэсгэлэн яармагтай үзэж танилцлаа. Төлөөлөгчдийг германы ХАА-н бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд, мэргэжилтэн бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэх практикт суурилсан сургалтын орчинтой танилцуулахад энэхүү аяллын ач холбогдол оршиж байлаа. Тус аялалын үеэр төлөөлөгчид ХБНГУ-ын Хүнс хөдөө аж ахуйн Яамны төрийн нарийн бичгийн дарга ноён П. Блезертэй уулзаж, хоёр орны  ХАА-н салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.