Fotogalerie

Төслийн удирдах хорооны хурал/ Германы түнш байгууллагуудын төлөөлөл Монгол улсад ажилаллаа

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн гуравдугаар үе шат 2019 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд төслийн Удирдах хорооны ээлжит хурал 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо  зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралд Германы талаас Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам (ХХХААЯ), ГФА Консалтинг групп, төсөл хэрэгжүүлэгч ИАК Аграр Консалтинг ХХК-ийн төлөөлөгчид оролцлоо. Төлөөлөгчид Монгол Улсад ажиллах хугацаандаа ХХААХҮЯ, ХААИС, УГТХ-ийн төлөөлөгчидтэй албан уулзалтууд зохион байгууллаа.