Fotogalerie

Органик хөдөө аж ахуйн Биофах үзэсгэлэн яармаг

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс 2019 оны 02-р сарын 11-17 хооронд ХБНГУ-д Танилцах аялал зохион байгууллаа. ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амараар ахлуулсан нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй баг ХБНГУ-ын Лайпциг, Нюрнберг, Берлин хотод ажиллаж,  баталгаажуулалтын байгууллагууд, органик хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн үзэсгэлэн BIOFACH 2019 болон VIVANESS 2019 буюу органик гоо сайхны бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн үйл ажиллагаа, органик салбарын сүүлийн үеийн ололт амжилттай танилцан, салбарын 20 орчим техникийн экспертүүдтэй Монгол улсад органик хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцов.