Зургийн цомог
Фото зургийн галерей сонгох 2015 :
Сонголт хийх үү:
Монгол улс дахь үр ашигтай, тогтвортой тэжээлийн үйлдвэрлэл сэдэвт семинар 2015 оны 7 сар
Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс ХХААЯ, ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монтаримал ХХК, Хөгжил-Агро Консалтинг ХХК-тай хамтран 7-р сарын 07-09-ны хооронд “Монгол улс дахь үр ашигтай, тогтвортой тэжээлийн үйлдвэрлэл”сэдвээр гурван өдрийн сургалт семинар зохион байгууллаа.
Тус сургалтад төвийн бүсийн 4 аймгаас нийт 32 фермер, тариалан эрхлэгчид оролцсон бөгөөд сургагч багшаар ХБНГУ-ын ИАК-Аграрконсалтинг ХХК-ийн зөвлөх хатагтай Б. Штеблов, Монтаримал ХХК-ийн захирал Цогтбуян нар ажилласан бол Майнд Теч ХХК болон ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөгчид илтгэл тавьж оролцлоо.
