Зургийн цомог
Фото зургийн галерей сонгох 2015 :
Сонголт хийх үү:
Монгол Улс дахь газар тариалангийн тогтвортой үйлдвэрлэл сэдэвт сургалт, семинар 2015 оны 4 сар
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төслөөс 2015 оны 4-р сарын 14-24 хооронд Дархан-Уул аймгийн Дархан хот, Орхон аймгийн Эрдэнэт хот , Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Мандал сумдуудад “Монгол Улс дахь газар тариалангийн тогтвортой үйлдвэрлэл” сэдвээр сургалт семинар зохион байгууллаа. Тус сургалтад газар тариалангийн төвийн бүс болох Дархан, Сэлэнгэ, Төв, Орхон, Булган, Архангай аймгийн 100 гаруй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, агрономчид, холбогдох ХАА-н газруудын мэргэжилтнүүд хамрагдлаа.
