Fotogalerie
Фото зургийн галерей сонгох 2020 :
Сонголт хийх үү:
“Хүнсний ногооны аж ахуй эрхлэх зохистой дадал” сургалт Завхан аймагт
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй төсөл” нь ХХААХҮЯ-ны үйл ажиллагааг дэмжин ажиллах зорилго, чиглэлийн дагуу тариаланчид, хүнсний ногоочид, иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалт, мэдээллийн олон талт ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “Хүнсний ногооны аж ахуй эрхлэх зохистой дадал” сургалтыг 2020 оны 7 дугаар сарын 21-22-нд баруун бүсийн тариалан эрхлэгчдэд зориулан Завхан аймгийн Улиастай хотод зохион байгууллаа. Сургалтад Увс, Ховд, Завхан аймгаас нийт 90 гаруй хүнсний ногооны тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд, аймаг, сумдын агрономчид хамрагдлаа.
